Миний тухай "БЯЦХАН"

Сайн байцгаана уу?

Намайг Пүрэвдорж гэдэг. Энгийн л нэг монгол залуу. Мэдээлэл технологи "бяцхан" сонирходог гэхүү дээ хэ хэ. Энэ өдрөөс эхлэн өөрийн сонирхол, үзэл бодол, заримдаа чадах зүйлээ гэх мэтчилэн өөрийн блогт нийтэлж байхаар шийдсэн юм. За мөн нийтэлсэн зүйлийнхээ талаар та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохоор шийдлээ.

Багаасаа видео тоглоомын донтон байлаа. Тэр үед нөгөө sega, mega энэ тэр гээл ... аа бас sony гээд бидний үеийнхэн их тоглодог тоглоом байлаа ш дээ ...  тэрийг чинь ёстой болгож тавьдаг байлаа. Мортал комбатын 1, 2, 3 дугаар хувилбарыг найзуудтайгаа ээждээ худал хэлж гараад л шөнөжин тоглодог байжээ. :) "Гэхдээ одоо тоглохоо больсон бүр нэг ч тоглоом тоглох сонирхолгүй болсон шүү"

Энэ үед л одоогийн технологийг сонирхох сонирхол минь эхэлсэн гэхүү дээ...

Түүнээс хойш арван жилээ төгсөөд мэргэжлийн сургуульд компьютерийн операторын ангид анх энэ персонал компьютер гээч зүйлтэй чинь танилцаж 2 жилийн турш зууралдаж билээ. Тэр үед миний суралцдаг орон нутгийн сургуульд компьютер ч гэж дээ яахав 1, 2 дугаар үеийн pentium - ууд байдаг байлаа. Түүн дээр дандаа бичиг хэргийн чадвар эзэмшиж анх Powerpoint гэдэг програм дээр анхныхаа график дизайныг хийж билээ. Тэгээд л би гэдэг хүн чинь бөөн баяр... Шөнө өдөргүй нөгөө програмынхаа учрыг олох гэж зууралдаад их л ажилтай хүн байж.

Одоо бодоход түүнээс хойш нэгэнт 11 жил өнгөрчээ хөөрхийс...

Гэхдээ яахав ээ? Энэ хугацаанд Microsoft Windows үйлдлийн системийн талаар багахан хэмжээний чанартай мэдээлэлтэй болж чадсан гэж боддог. За бас компьютерийн програм хангамжийн чиглэлээр сургууль төгсөөд авсан гэж байгаа. Би гэдэг хүн чинь тэгээд л тэрүүхэн тэндээ өөрийнхөөрөө компьютерийн төрөл бүрийн зүйл хийгээд л яваад байсан чинь нэг мэдэхнээ цаг хугацаа их өнгөрчээ. Ингээд л гэнэт өнөөдөр шийдээд blog хөтөлхөөр шийдэв шив дээ гэж...

За за тэгээд бас англи хэлний чадамж, програм хангамжийн чадамжаа сайжруулах төлөвлөгөөний хажуугаар нь Ubuntu үйлдлийн систем рүү хальж орох санаатай Google-ээс элдэв долоон юм ухаж байгаад нэлээд зүйл олж үзлээ. Ихэвчлэн хүмүүс өөрсдийн блогтоо мэдээллийн технологи болон өөрийн үзэл бодлыг холин бичсэн байх юм. Энэ хүмүүс нилээдгүй урам өглөө шүү. Та бүхэн үзэхийг хүсвэл эдгээрээр нэг ороод үзэхэд гэмгүй байх аа.  Нэг үг байдагдаа "хүн юм мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэддэг" гэж үг санаанд орлоо.  http://erdeelym.blogspot.com/http://khaschuluublog.blogspot.com/, http://www.galaa.mn/blog/post/187 зэрэгрүү хандаад үзнэ биздээ. Би ч гэсэн удахгүй Linux буюу Ubuntu-чин болохоос хэ хэ...

Их зүгээр юм шиг санагдах боллоо. Дээрх гурван блогчиддоо баярлалаа. Та бүхэн нетээр ухвал өөр олон эх сурвалж байгаа байх аа. За амжилт :)

Post a Comment

0 Comments