#3 Эрдэнэ хайрхан /Adobe illustrator

Өдрийн мэнд,
Эх нутгийнхаа сайхан хайрхан уулынхаа зургийг нь вектор болголоо. Нутгийн зон олон минь өлзий билэг дүүрэн, өвчин зовлонгүй эрүүл энх, амьдрал ахуй нь тэгш арвин байх болтугай.

ГАЗАР ЭХ МИНЬ
Зуун зуунаар идээшсэн монгол хэмээх айлын
Зулай шүргэх дээвэр хөх тэнгэр нь цэлмэг
Нарны цацрагаар томсон оосор бүч нь бат,
Найрсаг сэтгэлээр гагнагдсан олны санаа лут
Галуун цуваа зэллэхэд цэнхэр нуур нь тунгалаг
Гаднын хүн айлчлахад цэцэгт тал нь өнгөлөг
Галав эринийг туулахад эрдэнэсийн сан нь арвин
Гариг эрхэст дүүлэхэд эвийн санаа нь ариун,
Өвгөдийн үеэс оршсон нутгийн минь хил тодхон
Өнө эртнээс дуурссан үндэсний минь нэр содхон!

Шүлгийн хэсгийн эх сурвалж:https://shdulmaa.blogspot.com/2011/08/blog-post_5438.html




Post a Comment

0 Comments